Эрдмийн хөтөч

2011-04-12

Эцэг эхчүүдэд зориулав

Шүд арчлах тухай

Нүд гялбам цагаан шүд эрүүл, гоо сайхны баталгаа гэдэг. Шүд эрүүл байх нь арчилгаанаас ихээхэн хамаарна. Бүр хүүхэд ахуй үеэсээ л шүдээ арчлах хэрэгтэй. Ингэхдээ юуг анхаарах талаар зөвлөгөө хүргэе.

Шүдний сойзны сонголт

Цагаан, эрүүл шүдтэй байх нь сайн шүдний сойзоос хамаарна. Хэрвээ таны шүд хорхойтоогүй, паалан нь гэмтээгүй бол ширүүн шүдний сойз хэрэглэ. Хэрвээ шүд гэмтсэн бол зөөлнийг нь сонго.Ямар ч тохиолдолд сойзны толгой нь жижиг, урт иштэйг сонгоорой. Ийм сойзоор шүдээ угаахад эвтэй бас цэвэрлэхэд хэцүү хэсгүүдийг угаахад тохиромжтой. Буйланд иллэг хийчихнэ. Мэргэжилтнүүд шүдний сойзыг гурван сардаа нэг удаа сольж байхын зөвлөдөг. Ширүүн үсээр хүрээлүүлсэн сойз хамгийн сайн гэдэг юм.

Гурван минутын дүрэм

Шүдний арчилгаа нь өөрийн гэсэн дүрэмтэй. Шүдээ буйлнаас эхлэн арчил. Шүдийг гурван минутаас илүү угаах хэрэггүй. Хэт удаан угаавал энэ  нь цэвэрлэгээ биш харин шүдний эмаль, бүрхүүл, буйлыг гэмтээж эхэлдэг.
Шүдний сойз амны хөндий, шүд орчмын 60 хувийг л цэвэрлэж чадна. Иймд шүдний сойзоос гадна шүдний утас хэрэглэ. Шүдний утсыг сойзоор шүдээ угаахын өмнө хэрэглэж заншвал илүү үр дүнтэй. Шүдээ буйлнаас эхлэн шүд рүү чиглэсэн хөдөлгөөнөөр сойздож угаа.  


                                                                        Инээхэд зориулсан уусмал

Шүдний уусмал нь амьсгалыг цэвэршүүлж, амны хөндийг бактераас хамгаалан, шүдний өнгөрийг зөөлрүүлснээр шүд угаах үед амархан арилдаг. Шүдээ гүйцэд цэвэрлэе гэвэл эликсир ашигла.
Ийм ариутгагч уусмалыг гэрийн нөхцөлд бэлтгэж болно. Тухайлбал, стакан усанд давс, хүнсний соод хийж сайтар хутгасны дараа  хоолой, амны хөндийг зайлах хэрэгтэй.  

                                                     Шүдний паалан

Шүдний оог худалдан авахдаа түүний найрлаганд юу орсныг анхааралтай уншаарай. Хэрвээ найрлаганд нь устөрөгчийн перекись мэт хүчтэй исэлдэгч орсон бол орц нь – 0,1 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай. Эсрэг тохиолдолд шүдний бүрхүүлийг хүчтэй гэмтээдэг.
Цагааруулагч шүдний оог долоо хоногт хоёр удаа хэрэглэ. Долоо хоногийн бусад өдөрт нь жирийн шүдний оо хэрэглээрэй. Цайруулах үйлчлэл бүхий  шүдний оог, жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэд хэрэглэж болохгүй. Мөн буйлны үрэвсэлтэй, шүдний паалан эмзэг бол цайруулагч үйлчлэл бүхий оо хэрэглэж болохгүй.

                                                
Халуун хүйтний харшил

Температурын огцом өөрчлөлт шүдэнд маш муу нөлөөтэй.  Хэт халуун цай уух хэрэггүй. Бүлээн цай уу. Мөн мөстэй хэт хүйтэн ундаа ч бас шүдийг хэврэгшүүлдэг. Зуны халуунд хүйтэн мөстэй ундаа уухад сэрүүцүүлэх тустай ч шүдэнд сөрөг  нөлөөтэй. Иймд тасалгааны хэмтэй ижил хэм бүхий жүүс, ундаа уу. Хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай. Цайг бага багаар оочилж уу.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 123 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Бага ангийн сурагчид эцэг эхчүүдэд зориулав.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 5369 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 5 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн